My Credit MN гэж юу вэ?

My Credit MN нь таны хэрэгцээтэй мөнгөөр хэтэвчийг тань цаг алдалгүй цэнэглэх зээлийн аппликейшн юм.

Энгийн

Хэрэглэгч болоход маш энгийн, мэдээллээ оруулахад л болно

Амар

5 минутын дотор хүссэн, хэрэгцээт мөнгөө шууд дансандаа хүлээн авна

Хэрэгцээтэй

Зээлийн эрхийн хэмжээнд хэдэн ч удаа зээл авч болно

Урамшуулалтай

Эргэн төлөлт бүрт урамшууллын оноо цуглуулан зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, шимтгэлээ бууруулж болно

  • Заавар: Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Заавар: Зээл хэрхэн авах вэ?

  • Заавар: Зээл хэрхэн төлөх вэ?

  • Заавар: Зээлийн хугацааг хэрхэн сунгах вэ?

  • Заавар: Урамшууллын оноо гэж вэ?

    Асуулт, хариулт

    • My Credit MN аппликейнийг хэрхэн татаж авах вэ?

      Android утастай бол Playstore-оос, iPhone утастай бол Appstore-оос My Credit MN аппликейшнийг татаж, суулгана.

    • Хэрхэн хэрэглэгч болох вэ?

      Таны мэдээлэлд үндэслэн зээлийн эрхийн хэмжээ амжилттай тогтоогдсон ч зээлдэгчийн шаардлагыг бүрэн хангаснаар гэрээ байгуулж My Credit MN зээлийн аппликейшний хэрэглэгч болно.

      Зээлдэгчийн шаардлага:
      18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх
      Цалин, орлогоо банкны аль нэг дансаар авдаг байх
      Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх
      Монгол банкны ЗМС-д хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй байх

    • Хэрхэн гэрээ хийх вэ?

      Гэрээ байгуулах зээлийн эрхийн доод хэмжээ 100,000 /зуун мянга/ төгрөг байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх шаардлагыг хангасан тохиолдолд гэрээ байгуулж My Credit MN зээлийн аппликейшний хэрэглэгч болно.
      Гэрээ байгуулахаар ирэхдээ НДШ лавлагаа, иргэний үнэмлэхээ авч ирээрэй.
      Гэрээний хүчинтэй хугацаа нэг жил байх ба энэ хугацаанд Та хэдэн ч удаа давтан зээл авах боломжтой.

      My Credit MN аппликейшнийг ашиглан хүссэн үедээ зээл авах боломжтой бөгөөд зээл авсан тохиолдолд зээлийн хэмжээнд тохирсон шимтгэл төлнө. Мөн зээлийн эргэн төлөлт бүрт урамшууллын оноо цуглуулан зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, шимтгэлээ бууруулах боломжтой.

    • Зээлийн хэмжээ, хугацаа ямар байх вэ?

      Зээлийн хэмжээ: нэг удаагийн зээлийн доод хэмжээ 50,000 төгрөг байна
      Зээлийн хугацаа: 7,14,21, 30 хоног байна

    • Урамшууллын оноо гэж юу вэ?

      Та хугацаандаа эргэн төлөлт хийвэл зээлийн хоногт тооцсон урамшууллын оноог олгоно.
      Жишээ нь: Харилцагч 30 хоногийн зээл аваад 30 дахь хоног дээрээ эргэн төлбөл 1000 оноо, 25 дахь хоног дээрээ төлбөл 830 оноо авна.

      Урамшууллын оноо дараах тохиолдолд олгогдохгүй.
      Зээлийн хугацаа хэтэрсэн үед
      Хугацаа сунгасан зээлд
      Давтан авсан зээлийн хугацаа давхардсан тохиолдолд (эхний зээлийн оноо бүтэн орох бөгөөд дараагийн зээлийн давхардаагүй хугацааны оноо орох болно)

    Байршил

    СБД, 4-р хороо

    Сөүлийн гудамж, Түшиг төв 210 тоот

    Утас

    +976 7777-0068

    И-мэйл

    contact@mycredit.mn

    МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

    МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
    • “СмартКапитал Фанд ББСБ” нь MyCredit цахим зээлийн үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, нийт харилцагчдын мэдээллийн нууцлалыг хамгаалж ажиллана.
    • Байгууллагын хамтрагч технологийн түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн бүтэн, нууцлалтай болон хүртээмжтэй байдлыг хангах зарчмаар ажиллана.
    • Байгууллагын дотоод ажилчдад мэдээллийн аюулгүй байдлыг хүртээмжтэй, уян хатан, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
    МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОРИЛТУУД
    • MyCredit цахим зээлийн үйлчилгээний үндсэн систем болон дэд системүүдэд учирч болох эрсдэлийг тогтмол болон шаардлагатай тохиолдолд нэн яаралтай авч үзэж, удирдаж ажиллана.
    • Учирч болох эрсдэлийг олон улсын шилдэг туршлагад тулгуурлан ISO27001, COBIT, ITIL гэх мэт стандарт фрэймворкууд ашиглан тасралтгүй сайжруулж удирдаж ажиллана.
    • Үйл ажиллагаандаа зохицуулагч байгууллага, шинэ хууль дүрэм журамд нийцүүлэн бизнес болон мэдээлэл технологийн орчинг бүрэн хангаж ажиллана.
    • Өөрсдийн шаардлагатай нөөцийг үр ашигтай удирдах, мэдлэг туршлагатай баг хамт олонтой нөөцийн менежмент хийн хамтран ажиллах, хамтын ажиллагаандаа аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллана.
    • Мэдээллийн аюулгүй байдлын будлианыг удирдах байдлаар аюулгүй байдлын зөрчлийг удирдан ажиллана.

    ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

    Энэхүү үйлчилгээний нөхцөл нь My Credit цахим бүтээгдэхүүн нь таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. My Credit цахим бүтээгдэхүүний зүгээс таны бүртгүүлсэн гар утсанд илгээсэн 6 оронтой баталгаажуулах кодыг “Баталгаажуулах код” хэсэгт оруулан “Баталгаажуулах” товчийг дарснаар дор дурьдсан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж үзнэ.

    1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр My Credit-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
    1.1 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч хадгалах;
    1.2 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах;
    1.3 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг танд олгох зээлийн эрхийн хэмжээ, нөхцлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах;
    1.4 Зээлийн бүтээгдэхүүний үнэлгээ хийхтэй холбоотойгоор Та интернет банкны нэвтрэх мэдээллийг My Credit аппликейшнд оруулсан бол түүнийг ашиглан таны интернет банкинд 1 удаа нэвтрэх;
    1.5 Таны интернет банкны дансны хуулгыг автоматаар хуулбарлан авч хадгалах, ийнхүү авсан мэдээллийг энэхүү Үйлчилгээний үндсэн нөхцөлд заасан зорилгоор ашиглах;
    1.6 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг My Credit цахим бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах;
    2. Та энэхүү үйлчилгээний нөхцлийн 1.5-д заасны дагуу өөрийн интернет банкны нэвтрэх мэдээллийг My Credit аппликейшнд оруулсан бол нэн даруй өөрийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг солих үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг My Credit хүлээхгүй болно.
    3. My Credit нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
    4. Та My Credit аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ.
    4.1 Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;
    4.2 Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх;
    5. Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.1-д заасныг зөрчиж хуурамч мэдээлэл оруулсан бол My Credit таны зээлийн хүсэлтийг хянах, Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
    6. Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.2-д заасныг зөрчиж бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол My Credit таны зээлийн хүсэлтийг хянах, зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй бөгөөд Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас My Credit-д учруулсан аливаа гэм хор, хохиролыг бүрэн хариуцана.
    7. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаарх мэдээллийг mycredit.mn цахим хуудас болон аппликейшний танилцуулга хэсэг, хэрэглэгчийн гар утсаар дамжуулан мэдээлнэ.
    8. My Credit нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, My Credit аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
    9. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, My Credit аппликейшнийг ашигласан нь та болон My Credit-ын хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл My Credit танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар My Credit-ын эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг Танд олгохгүй болно.
    10. Зөвхөн гэрээ байгуулсан тохиолдолд My Credit цахим бүтээгдэхүүний хэрэглэгч болно.
    11. Гэрээ байгуулах өдөр буюу түүнээс өмнөх хугацаанд My Credit-д мэдэгдээгүй ямар нэгэн өр, төлбөр, түүнтэй холбоотой маргаан, шүүхийн процесс, үүрэг хариуцлага байхгүй болохыг үүгээр баталж байна.
    12. Мөн энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр таны Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг авах эрхтэй гэж ойлгох ба гэрээ байгуулах үед дахин гарын үсэг зурж баталгаажуулах юм.
    13. Хэрэв зээл олгохгүй гэсэн шийдвэр гарсан тохиолдолд тодорхой хугацааны дараа Та манай аппликейшнд хандан дахин зээлийн хүсэлт илгээх боломжтой