Шинэчилсэн: 2026.09.13

Нууцлалын бодлого

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Бүртгэлийн мэдээлэл: нэр, и-мэйл хаяг эсвэл утасны дугаар, профайл зураг.

Санхүүгийн мэдээлэл: таны өөрөө оруулсан орлого, зарлага, данс, төсөв, өр зээлийн бүртгэл.

Техникийн мэдээлэл: төхөөрөмж, хөтчийн төрөл, IP хаяг, нэвтрэлтийн түүх — аюулгүй байдлын зорилгоор.

2. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

Үйлчилгээг ажиллуулах, таны тайлан, төсвийн тооцооллыг гаргах.

Аюулгүй байдлыг хангах, залилан илрүүлэх.

Таны зөвшөөрснөөр үйлчилгээний мэдэгдэл илгээх.

  • Бид таны санхүүгийн өгөгдлийг гуравдагч этгээдэд зарахгүй.
  • Зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй.

3. Хадгалалт ба хамгаалалт

Өгөгдөл шифрлэгдсэн сувгаар (TLS) дамжиж, шифрлэгдсэн байдлаар хадгалагдана.

Нэвтрэлтийн токен нь зөвхөн httpOnly cookie-д хадгалагдах бөгөөд хөтчийн JavaScript түүнийг уншиж чадахгүй.

Нууц үг хадгалдаггүй — нэвтрэлт нь Google эсвэл утасны баталгаажуулалтаар явагдана.

4. Таны эрх

Та өөрийн өгөгдлийг хэдийд ч татаж авах, засварлах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

Бүртгэлээ устгах хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор буцаах боломжтой бөгөөд дараа нь бүрмөсөн устана.

5. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуултыг privacy@mycredit.mn хаягаар илгээнэ үү.