Шинэчилсэн: 2026.09.13

Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

MyCredit платформд бүртгүүлсэнээр та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Үйлчилгээг 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн ашиглана.

2. Бүртгэл

Нэг хүн нэг бүртгэлтэй байна. Бүртгэлээ бусдад шилжүүлэх, хуваалцахыг хориглоно.

Нэвтрэлтийн аюулгүй байдлыг хангах нь хэрэглэгчийн үүрэг.

3. Багц, төлбөр

Үнэгүй (Start) багц нь тоон хязгаарлалттай. Grow, Master багц нь сар эсвэл жилээр урьдчилан төлөгдөнө.

Багц доошлуулсан тохиолдолд өмнө бүртгэсэн өгөгдөл устахгүй — зөвхөн шинээр нэмэх боломж хязгаарлагдана.

Төлбөр буцаалт нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ.

4. Хэрэглэгчийн үүрэг

  • Бусдын эрхийг зөрчсөн, хууль бус агуулга байршуулахгүй.
  • Системд автоматжуулсан халдлага, ачаалал үүсгэхгүй.
  • Чатын хэсэгт бусдыг доромжлохгүй.

5. Хариуцлагын хязгаар

MyCredit нь санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллага биш. Платформ дээрх тооцоолол, тайлан нь мэдээллийн шинжтэй.

Хэрэглэгчийн оруулсан өгөгдлийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

6. Нөхцөлийн өөрчлөлт

Нөхцөлд өөрчлөлт орох тохиолдолд платформ дээр урьдчилан мэдэгдэнэ.